Үндэсний статистикийн хорооноос Монгол хүний цаг ашиглалтын судалгааны ажлыг эхлүүллээ. Уг судалгаагаар Монгол хүний амьдралын хэв маягийг тодорхойлж, өдрийн 24 цагт юу хийж, түүнд хэчнээн цаг хугацаа зарцуулж буйг тодорхойлдог юм.
Цаг ашиглалтын мэдээллийг улирлаар цуглуулдаг бөгөөд эхний улирлын мэдээлэл цуглуулалтын ажил өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ жил Дорнод, Хэнтий, Дундговь, Төв, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган аймаг, нийслэлийн 4000 өрхийг хамруулах аж.