8.00 цагт
Нийслэлийн удирдах ажилтны шуурхайд СХД-ийн Засаг дарга дүүргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
09.00 цагт
Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” АШУҮИС-ийн сувилахуйн сургуульд эхэлнэ.
10.00 цагт
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ.
11.00 цагт
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хурлын зааланд салбарын тарифын хэлэлцээр батлагдсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал хийнэ
13.00 цагт
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг хүлээн авах арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцоно.