Өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 98 жилийн ой тохиож байна.
Цэргийн баяр хэмээн эртнээс тэмдэглэж ирсэн энэ өдөр иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, улмаар гэмт хэрэгт холбогдох эрсдэл жирийн өдрүүдээс эрс нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.
Тиймээс фэйсбүүк дэх Аавуудын группээс эл өдрийг архигүй тэмдэглэх уриалга гаргаад байна. Уг уриалгыг 100 гаруй мянган аавууд дэмжиж буйгаа илэрхийлж, лайк дарж, шэйр хийсэн байна.