Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээлээ.
Энэ талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Энэхүү төвөөр дамжуулан сайн дурын ажлын ач холбогдол, соёлыг залуучуудад түгээх, нийгмийн бүхий л салбарт ажиллах сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, хөгжүүлэх замаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн хөгжилд залуучуудын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилгото.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвийн үйл ажиллагааг дэмжиж оффис болон хурлын танхимыг түрээс, урсгал зардалгүйгээр ашиглах боломжийг нээж, сайн дурын ажил хийсэн залуучуудын ажилласан цагийг баталгаажуулах ажлыг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран зохион байгуулна гэлээ.