Дорноговь аймгийн Айраг суманд өчигдөр орой 23.45 цагт гэр шатаж, хоёр настай хүүхэд амь насаа алджээ.
Галын дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги шуурхай ажиллаж, 48 настай эрэгтэй болон зургаан настай эрэгтэй хүүхдийн амийг аварчээ.
Иргэдийг галын аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Б.Лхам