
Өнөөдөр МҮХАТ-аас Мэргэжлийн боловсролын хэлтэс сүү, цагаан идээ
боловсруулагчдад зориулсан сургалтыг зохион байгуулахаар болжээ

Өнөөдөр МҮХАТ-аас Мэргэжлийн боловсролын хэлтэс сүү, цагаан идээ боловсруулагчдад зориулсан сургалтыг зохион байгуулахаар болжээ. Сургалт МҮХАТ-ын цехэд зохион байгуулагдах юм байна. Онол, дадлага хосолсон энэхүү сургалтын үеэр масло цохих, йогурт, зайрмаг, бялуу хийхийг заах юм. Мөн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд шаардлагатай эдийн засгийн тооцоогоо хэрхэн хийх талаарх анхан шатны мэдлэгийг олгох ажээ.
Д.Ундрах 24tsag.mn