Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олноос ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвд уран зургийн дугуйлангийн сурагчдын шилдэг бүтээлийн дээжээс өнөөдөр хүлээлгэн өглөө.
Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бол эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилладаг. Ийм хүнд хэрнээ хүндтэй албанд ажилладаг алба хаагчддаа эрүүл мэндийн уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвд дугуйлангийхаа сурагчдын шилдэг бүтээлийн дээжсээс гардуулж байгаадаа баяртай байна” гэлээ.
Давтан сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд амарч байгаа үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах 6-16 насны 30 хүүхдийн 30 бүтээл дэлгэгдсэн юм.