
Энэ жил ерөнхий боловсролын 25 сургуулийн 131 бүлэг гурван ээлжээр
хичээллэнэ. Нийслэлд 23 сургууль, орон нутагт хоёр сургууль нэмэлт
өргөтгөл барих газаргүйгээс сурагчдын ачаалал нэмэгджээ.

Энэ жил ерөнхий боловсролын 25 сургуулийн 131 бүлэг гурван ээлжээр хичээллэнэ. Нийслэлд 23 сургууль, орон нутагт хоёр сургууль нэмэлт өргөтгөл барих газаргүйгээс сурагчдын ачаалал нэмэгджээ. Орон нутагт Дорноговь аймгийн Замын-Үүдийн сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургууль гурван ээлжээр хичээллэнэ.
Нийслэлд Монгол гуравдугаар сургууль, есдүгээр сургууль, 73, 14, 33, 53, 85, 62, 65, 107, 109 “Амгалан цогцолбор”, “Голомт цогцолбор” зэрэг сургуулиуд гурван ээлжээр хичээллэх юм байна. Харин удахгүй өргөтгөл нь ашиглалтанд орох 92 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэхээр болжээ.
Ц.Болор