Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн эрх зөрчигдөж, хуулийн байгууллагын нэр шалаар хөглөрсөн долоо хоног

2019-3-23
0
ЖИРГЭХ

Уурхайд үүссэн нурангинаас болж дөрвөн иргэний алтан амь эрсэдсэн “Эко Алтан Заамар”-т холбогдох ослын дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр танилцуулсан юм.

Дүгнэлтээр тус компани нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайг хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулж, уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил илэрсэн юм. Мөн ТЭЗҮ-гийн судалгаагаар гүний ус 51 метрт уст үе илэрсэн байна. Гэтэл ТЭЗҮ-д усыг хэрхэн зайлуулах, уст үеэс гарч болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулах талаар тусгаж өгөөгүй нь хөрсний гулсалт, нуралт үүсэх гол шалтгаан болсон аж. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур доошоо нэвчсэн байх магадлалтай гэдэг анхны дүгнэлтийг гаргаж байсан. Уснаас авсан лабораторийн шинжилгээгээр дээд талын нуураас доошоо шүүрэлт ороогүй. Энэ нь гидергеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, “Эко Алтан Заамар”-т нуралт үүсэх болсон гол шалтгаан нь гарч болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүйгээс үүдэлтэй гэж үзжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  уг дүгнэлтээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хүргүүлжээ. Холбогдох байгууллагаас гаргасан дүгнэлтээр тус уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах нь нэгэнт тодорхой болчих шиг боллоо. Учир нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд энэ сарын 15-ны өдөр хийсэн мэдээлэлдээ осол гарсан компанийн ашиглалтын дөрвөн лицензийг цуцална. Хамгийн гол нь Мэргэлийн хяналтын ерөнхий газар, БОАЖЯ-аас холбогдох дүгнэлтийг ирүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн байдаг. Ийнхүү ажилчдаа халгаатай уг компани үүдээ барих нь цаг хугацааны асуудал боллоо. Харин “Эко Алтан Заамар”-ын удирдлагдуудыг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ямар хариуцлага тооцох эсэх нь шийдэгдээгүй байна. Тус компанийн нууц ноёнтон гэгдэх “Баян” Базараагийн зүгээс амиа алдсан нэг иргэний амийг 49 сая төгрөг, хоёр өрөө байраар үнэлсэн гэх яриа байдаг ч амиа алдсан иргэний нэгнийх нь ар гэр тохиролцохгүй гэдгийг хэлж байгаа юм. Үүнээс гадна энэ долоо хоногт хуулийн байгууллагынхантай холбоотой асуудал олны анхаарал татаад байна.


Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан нар энэ пүрэв гаригт прокурор асан Е.Сагсайтай холбоотой бичлэгийг дэлгэхээ мэдэгдсэн. Улмаар нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан Е.Сагсай прокурортой хогбогдох бичлэгийг олон нийтэд үзүүлсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан прокурор асан Е.Сагсай нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд хандахаар болжээ. Мөн ирэх даваа гарагт Э.Эрдэнэжамъяан нарын дэлгэсэн бичлэгтэй холбоотой тайлбарыг өгнө гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Түүнчлэн үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлаар шалгагдаж байгаа шүүгчийн тоо долоо болж, нэгээр нэмэгдсэнг нийслэлийн Прокурорын газраас мэдэгдсэн юм. Уг асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Харин нийслэлийн Прокурорын газраас зарласан долоо дахь шүүгч хэн гэдэг хүн байгаа талаар одоохондоо мэдээлэл байхгүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Дээрх үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчдийн асуудал нь шүүх байгууллагад авлига хэрхэн цэцэглэж, бугласныг илтгэж байгаа юм. Эргэн сануулахад шүүх засаглал 2018 оны авлигад идэгдсэн тэргүүн салбараар тодорсон удаатай. Хэдхэн шүүгчийн ёс зүйгүй эл үйлдлээс болж хуулийн байгууллагын нэр хүнд шалаар хөглөрч байгаа нь харамсалтай. Тиймдээ ч хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг шүүгчдээс хайгаад ч хэрэггүй бололтой юм.

Өөрөөр хэлбэл, шүүгчдийг өөрсдийг нь шүүх цаг хэдийн болсон байна гэдэг дүгнэлтийг иргэд хийгээд байна. Мөн хүүхдийн эрх сүүлийн үед их зөрчигдөх болсныг илтгэсэн харамсалтай хэд хэдэн хэрэг энэ долоо хоногт гарсан юм.


Цаг бусаар амь үрэгдэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний нэг нь гэртээ цоожлуулж, үлдсэн зургаан настай хүү гурван давхрааас унаж, улмаар осгож амь насаа алдав.

Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр хүү өглөөний 07.00 цагт тагтнаас унаж, осгож амь насаа алдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг хэлж байгаа юм. Түүнчлэн дөрвөн настай хүүхдийг орондоо шээлээ хэмээн хойт аав нь зодож, танхайрч, хүүгийн гарыг хугалсан. Дотуур гэмтэл авсан хүү өнөөг болтол ухаан ороогүй байгаа.

Энд ард түмнээс төлөөлж сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүд яагаад дуу хоолойгоо хүргэхгүй байгаад иргэдийн гайхширсан сэтгэгдэл сошиалаар нэг хөвөрч байна.

Бяцхан үрс томчуудын хариуцлагагүй үйлдлээс болж цаг бусаар амиа алдаж, хэн нэгний гарын шүүс болж байхад төрийн эрх баригчид сандал суудлын хэрүүлээс гавихгүй байгаа нь харамсалтай.

Ийнхүү балчир үрсийн эрх зөрчигдөж, шүүгчид үндэслэлгүй хөрөнгөжсөөр байгааг гэрчилсэн, хуулийн салбарын нэр хүнд шалаар хөглөрсөн долоо хоног болж өнгөрлөө.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочмн (202.9.42.204)
    Ерөнхий шүүгч,прокурорыг олон жилийн хугцаатай, алдаа дутагдал гаргасан ч өөрчилж сольж болохгүй сонгодог нь өөрсдийн буруу үйлдэлийг хамгаалдаг дарангуйлагчийн төрхтэй болон хувирч бн
    2019 оны 03 сарын 24 | Хариулах
  • нэр (202.9.42.144)
    энэ УИХ эмэгтэй хүн. эх хүн байдаг юм уу. эмэгтэйчүүд хүүхдиин эрх маш их зѳрчигдѳж амиа алдаад байхад ер дуу хоолой ѳмѳѳрѳх сэтгэлгүй хатуу цэвдэг авгай нар харагдах юм
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    14 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    45 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    1 цаг 14 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    1 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    1 цаг 26 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    1 цаг 29 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    1 цаг 40 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    1 цаг 56 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    2 цаг 30 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    2 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    3 цаг 4 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    3 цаг 8 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    19 цаг 32 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    19 цаг 57 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    20 цаг 5 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 21 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    21 цаг 0 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    21 цаг 25 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    21 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    22 цаг 12 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК