Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүү шүүлт амссан иргэдээс ХЗДХ-ийн сайд уучлал гуйж, ЗХЖБ-ын даргыг томилсон долоо хоног

2019-3-24
0
ЖИРГЭХ

Image result for долоо хоног тойм

Өнгөрсөн долоо хоногт улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. УИХ-ын ээлжит бус чуулган албан ёсоор эхлэлээ Өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 18-нд УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэн юм. Ээлжит бус чуулган 14 хоног үргэлжлэх хугацаанд найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, Татварын багц хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ЗХЖШ-ын дарга, АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын Ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн санал багтсан юм. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулган лхагва, пүрэв, баасан гарагт хуралдаж, Татварын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн юм. Харин ирэх долоо хоногт Ашигт малтмалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс гадна АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэхээр товложээ. -Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болголоо- Засгийн газрын ээлжит хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталсан юм.

Ингэснээр үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Дээрх газруудад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг ахлахаар болсон талаар мэдээлж байсан юм. -Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрээс уучлал гуйлаа- Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзжээ. Энэ талаараа тэрбээр "Чимгээ болон Б.Содномдаржаатай уулзсан. Өчигдөр хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт байлгаж байгаад гаргана гэж бодож байна. Би Б.Содномдаржаа, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд уучлал гуйж байна" гэсэн юм. Мөн үүнээс гадна "Би энэ хэргийн эцсийг хүртэл явна. Дахиж Монголын хуульчид хэзээ ч хүнийг харгис хэрцгий аргаар эрүүдэн шүүж, яргалдаггүй байлгахын тулд системийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Би 1970-д оноос хойш Монголд гарч байсан дуулиант хэрэг болгоныг мэднэ. Би ийм аймшигтай юм үзээгүй, сонсоогүй. Ийм аймшигтай юм болсон юм шиг дүр зураг харагдаад байхаар нь чадан ядан тэмцсэн. Хэд хэдэн удаа хэрэг үүсгүүлсэн. Хүүхдийг нь хүртэл хар тамхины хэрэгт холбогдуулж худлаа мэдээлэл цацаж цагдаагийн газар аваачиж байцаасан. Ингэж дарамталж, шахаж байсан.

Захиалагчийг олох биш бүр будлиулсан байна лээ. Хэлээд л байсан юм байна лээ шүү дээ. Тодорхой хүн рүү чиглүүлж, нэр усыг нь хэлж, хөрөнгө мөнгө авсан өгснөө ярьсан. Худлаа ярьдаг ялтанг нь хорих ангид шийтгээд, эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийг нь гаргасан байна лээ. Тэр нь захиалагч яг мөн үү гэвэл биш шүү. Зориуд тийм баримт бүрдүүлж ядарсан иргэдэд зэм халдаах байдлаар гэмт хэргийг хаах алсын зорилго нь яваад байсан байна лээ" гэсэн юм.

 

-Жанжин штабын даргаар А.Ганбатыг томиллоо-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсний дагуу баасан гарагт УИХ-ын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тус саналыг хэлэлцэн, дэмжсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “А.Ганбатыг албан тушаалд томилох тухай” зарлиг гаргасан юм. Үүнээс гадна УИХ-ын чуулганаар А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-ын гишүүд А.Ганбат генералыг магтаж, ур чадвар бусад асуудлыг ярилаа. Тиймээс энд болохгүй байгаа зүйлээ яръя. УИХ-ын гишүүдийн баталсан хоёр хуулийг тодорхой заалтуудаар зөрчиж байна. Тэр хуулийн заалтыг хэлж өгье. Цэргийн албаны тухай хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нд баталсан.

Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар оффцерийн албыг дээд офицер 57 нас хүртэл хаана гэсэн заалт байна. Нас хэтэрсэн байна. Хоёрдугаарт, Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан орон тоог зохион байгуулалтын өөрчлөлт, ар гэрийн гачигдал цэргийн албанаас чөлөөлөгдсөн бэлтгэл оффцерийг цэргийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш таван жилийн дотор эргүүлэн авч болно гэсэн заалт бий. Тэгвэл А.Ганбат генерал 2009 онд тэтгэвэртээ гарсан. Тиймээс таван жилийн хугацаа хэтэрсэн байна гэсэн үг.

Гуравдугаарт, Цэргийн албаны тухай хуулийн 19-р зүйлийн 19.5-т заасан алба хаах насны дээд хязгаар хүрч, цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд оффцерийг оффцерийн орон тоонд ажиллуулахыг хориглоно гэсэн Цэргийн албаны тухай хуулийн гурван заалтыг зөрчиж байна. Дээрээс нь бид Төрийн албаны тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг баримтална” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, тэнд алба хааж байсан хүмүүс дээшээ дэвшээд явах заалтыг зөрчсөн байна. Тиймээс бид өөрсдийн баталсан хуулийг зөрчиж байгаа хүнийг томилох гэж байна. Иймээс гишүүд хуулиа дээдэлж асуудалд хандана уу гэж хүсч байна" хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татаад байна.

-Татварын багц хуулийн төслийг баталлаа-

УИХ-ын чуулганы энэ сарын 22-ны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 29-нд өргөн барьсан Татварын багц хуулийг батласан. Татварын ерөнхий хууль нь татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, татварын бааз суурийг өргөжүүлэхэд чиглэж байна. Одоо үйлчилж байгаа хуулиар аж ахуйн нэгжийн татварын өр төлөх хугацааг хоёр сараар тогтоосон байна. Харин шинэчилсэн найруулгаар тухайн байгууллагын санхүүгийн тулгамдсан асуудалтай уялдуулан хоёр жил хүртэлх хугацаатай болгон сунгаж буй юм. Ийнхүү Татварын багц хуулиа баталж, ЗХЖШ-ын даргыг томилсон, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь эрүүдэн шүүлтийн золиос болсон иргэдээс уучлал гуйсан гээд олон үйл явдал давхцсан долоо хоног болж өнгөрлөө.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Mongol Huu (66.181.161.120)
    NaumaDorj saidiig urdn buruugaar boddog baij Ard tumnees uuchlal guij baihaa anhnii said,odoo hurtel baigaa eruuden shuudeg ajillagaag gutgedeg ajillagaag taslan zogsooj huuli huchnii buh baiguullagad uurchlult oruulah heregtei Mongol uls Mongol Tur Fashizim Socialism bish
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • tumnii neg (66.181.161.120)
    1t Zorig agsanii huvid Nymdorj saidiig demjij baina 2t ZHJSH t turshlagatai bol ern nas yadagiin geh uzej baina 3t tatvariin tuhai huuliin tuhai Ard irgeded oilgomjtoi tailbarlh tanin meduuleh shaardlagatai bas tatvariin daramtaa zogsoo
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (203.91.115.38)
    Нийслэлийн онцгой байдлын газар болон дүүргүүдийн онцгой байдлын хэлтсүүдэд анхаарал хандуулаачээ.Хэдэн дарга нар нь хэрээс хэтэрлээ ядарсан аврагч гал сөнөөгч нарын цалинд хэн дуртай нь гар дүрдэг,байнга цалингаас нь татаас авна,цаг наргүй зүтгүүлнэ өөрсдөө хамаг гавьяа шагналыг нь хүртдэг шударга бус явдал их байна
    2019 оны 03 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    48 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    1 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    1 цаг 48 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    1 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    2 цаг 0 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    2 цаг 3 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    2 цаг 14 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    2 цаг 30 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    3 цаг 5 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    3 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    3 цаг 38 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    3 цаг 43 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    20 цаг 7 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    20 цаг 32 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    20 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 55 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    21 цаг 34 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    21 цаг 59 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    22 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    22 цаг 46 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК