Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 468 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 319 дуудлагыг шалгаж, шийдвэрлэжээ.
Ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, бэртсэн бөгөөд орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн уузлварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч унадаг дугуй унаж явсан 21 настай Б-г мөргөж гэмтээн зугтсан хэрэг гарсан байна. Уг хэргийг шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд T.Ractis маркийн автомашины жолооч үйлдсэн болохыг тогтоожээ.
Түүнчлэн Баянхонгор аймгийн нутаг “Хар чулуут” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 27 настай А-н амь нас хохирсон байна. Алба хаагчдаас хийсэн хяналт, шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Б.Лхам