“Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатоныг зохион байгуулсан билээ. Нээлттэй мэдээллийн санг үр дүнтэй ашиглаж, дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гаргадаг 36 цагийн хакатоны ялагчид тодорсон байна. Тэмцээний I байрт МҮОНРТ-ийн “Setup” баг “Тушаатай мөрөөдөл” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хүртээмжтэй боловсорч, хөгжиж чадахгүй байгааг англи хэл, дохионы хэлтэй видео бичлэгээр харуулсан юм.
II байрт Орон нутгийн “Steppe” баг “Гэр бүл салалт ба хүүхдийн эрхийн тэгш бус байдал” сэдвээр хийсэн анимэйшн бүтээл шалгарсан бол III байрт “GoHack” баг “Уул уурхай дагасан хандивын тэгш бус хуваарилалт” сэдвээр хийсэн бүтээлээр шалгарсан байна. Харин “Менторуудын сонголт” шагналыг “Shift” баг орон нутгийн иргэд эрүүл мэндийн хүртээмж дутмагаас хот руу нүүж ирэх хандлага их. Тэгэхдээ хотод ирээд эрүүл мэндийн асуудлаа шийдэж чадаж байгаа эсэхийг хөндсөн бүтээлээрээ хүртлээ тус тус шагнал хүртжээ.
Р.Лхам