Энэ сарын 25-нд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй болон Өмнөговь аймагт хувийн өмчит гарсан нийт есөн дуудлага ирсэн байна.
Мөн Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Чулуут” гэдэг газарт ойн түймэр гарчээ. Галын дуудлага энэ сарын 25-ны өдрийн 16.10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, нэг автомашинтай гал түймрийн голомт руу хөдөлжээ. Мөн нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, Хилийн 286 дугаар ангийн гурван алба хаагч, тус сумын нутгийн захиргааны байгууллагын зургаан албан хаагч, Зэд Хантай Бүтээлийн Нурууны дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны таван албан хаагч, нийт 38 хүн, таван автомашинтай, гурван морьтой дайчилж, 26-ны өдрийн 01.10 цагт Хилийн 286 дугаар ангийн дөрөвдүгээр заставд очжээ. Улмаар өнөөдөр өглөө 08.00 цагт ойн түймрийн голомт руу явсан байна. Одоогоор ой хээрийн түймрийг бүрэн унтраасан гэх мэдээлэл ирээгүй байна.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд гэр шатаж хоёр хүн амь насаа алджээ. Галын дуудлага 26-ны 02.34 цагт Онцгой байдлын албанд ирсний дагуу Сүхбаатар дүүргийн онцгой байдлын алба хаагчид ажиллаж гал түймрийг унтраасан байна. Түймэрт 58 настай эмэгтэй Б, зургаан сартай эмэгтэй А нар угаартаж нас баржээ.
Г.Алимаа