Өнөөдөр орон нутгийн цагаар 14.20 цагт тус аймгийн Дуут сумаас зүүн хойш 36 км-ийн зайд Манхан сумаас 42 км-ийн зайд магнитуд нь 3.6 магнитуттай тэнцэх хэмжээний газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлийн чичирхийлэл Ховд аймгийн төв Жаргалант сумын иргэдэд мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн давтамжийг Одон орон геофизикийн Ховд салбар газар нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.