Томоохон худалдааны төв, худалдааны төв, олон нийтийн газар, хогийн цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 20, хараа хяналт сул 159, хөдөлмөр эрхлэгч гурав, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг гурав, гуйлга гуйдаг зургаа, орон гэргүй, тэнэмэл нэг, нийт 192 хүүхдийг олж тогтоон бүртгэжээ. Уг бүртгэлийн ажлыг Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран гудамжид ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт-2019” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан байна.
Хараа хяналтгүй дээрх хүүхдүүдээс 33 хүүхдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)