Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргыг найман удаа хутгалж, амийг нь хороосон хэрэг гарчээ.
Тодруулбал, талийгаач нь Өмнөговь аймагт ажиллаж, амьдардаг байсан бөгөөд нийслэл хотод хувийн ажлаар ирсэн байна.
Хэрэг гардаг өдөр найзындаа зочилж, улмаар хоорондоо маргалдсаны улмаас сэжигтэн хохирогчийг найман удаа хутгалж, амийг нь хороосон байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийг шалгаж байгаа” гэв.
Харин ШШГЕГ-аас тодруулахад “Талийгаач ажлын бус шугмаар нийслэл хотод ирсэн. Энэ үеэрээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)