09.00 цагт барилгын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний VII” зөвлөгөөн Corporate convention centre-д болно.
09.30 цагт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Баянгол дүүрэгт байрлах С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.
10.30 цагт "Digital literacy for Mongolia" нээлтийн үйл ажиллагаа NOVOTEL зочид буудалд болно. Тус арга хэмжээний үеэр FACEBOOK компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм.
11.00 цагт Монгол улсын анхны их сургуулийн дэргэдэх эмнэлэг болох АШУҮИС-ийн эмнэлгийн барилгыг хүлээж авах ёслолын ажиллагаа болно.Уг цогцолбор нь Баянзүрх дүүрэгт Ботаник орчимд байрлаж байна.
-"Монгол ньюс" мэдээллийн төвд Эрх зүйт нийгмийн төлөө "Эрх чөлөө" хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж байгаагаа зарлана.
-Үндэсний мэдээллийн төвд Баянзүрх дүүрэгт болсон ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар МАХН-аас мэдээлэл хийнэ.
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Гэр хороолол хөдөлгөөнөөс Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн байгууллага албан тараасан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 цагт ОУ-ын эмч нарын өдрийг тохиолдуулан "АЛТАН ЧАГНУУР-2019" шилдэг эмч шалгаруулах ёслолын ажиллагаа УДЭТ-т болно.
Сэтгэгдэл (1)