Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны гуравдугаар сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олголоо. Оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 684 иргэнд олгоод байна.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр нь үргэлжилж байгаа бөгөөд гагцхүү тус хөтөлбөр хэрэгжиж эхэлж байсан үетэй харьцуулахад шинэ эх үүсвэрээр бус зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтийн дүнгээр санхүүжигдэж байгаа болно.