Энэ сарын 28-29-ний өдрүүдэд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны анхан шатны олон улсын төлөвлөлтийн хурал Улаанбаатар хотноо болох гэж байна.
ОХУ-ын “Арми-2019” буюу “Олон улсын цэргийн наадам-2019”-ийн хүрээнд арван улсын нутаг дэвсгэрт 32 төрлийн уралдаан зохиогдохоор болжээ. Одоогийн байдлаар 13 улсын 104 баг тус наадамд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Тус наадмын хамгийн сонирхолтой, олныг хамарсан уралдааны нэг нь морин уралдаан болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Манай улсын хувьд энэ жилээс наадмын зохион байгуулагч орны тоонд нэгдэхээр болжээ.
Өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын нийслэл Москва хотод “Олон улсын цэргийн наадам-2019”-ийн анхан шатны төлөвлөлтийн хурал явагдсан. Тус хурлаар ирэх наймдугаар сард Монгол Улсад “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулахаар хоёр улсын тал тохирсон байна. Уг ажлын хүрээнд энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны анхан шатны олон улсын төлөвлөлтийн хурал болсон аж.