Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалтын дагуу “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д шалгалт хийжээ. Шалгалтаар аюулгүйн үзлэг шалгалтын рентген төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй зэрэг зөрчил гарсан байна.
Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус компанийн рентген төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулан холбогдох арга хэмжээг авчээ.