Уул уурхай, барилга, зам тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Лимитлесс Бридж” ХХК нь “Хөрөнгө оруулалтын төсөл зарлаж байна” гэсэн нэрийдлээр иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ.
Тодруулбал, “Та манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр нэг сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэж хууран мэхэлсэн байна.
Уг хэргийн улмаас хэдэн иргэн хэчнээн хэмжээний эд хөрөнгөөр хохирсон болохыг тогтоохоор цагдаагийн алба хаагчид ажиллаж баына.
Уг хэргийн улмаас хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирж уулзана уу. Холбогдох утас:99092669 Мөн иргэд та бүхэн дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.