Сэлэнгэ аймгийн Мандал суманд ойн сангийн харуулаар ажилладаг 57 настай А гуравдугаар сарын 28-ны өдөр сураггүй алга болсон билээ. Түүнийг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлсэн ч одоог хүртэл олдоогүй байна.
Тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар хамтран Тарни багийн Шар шургаагт гэдэг газрын гурван км-ын тойрог болон зүүн зүгт 12 км-т явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.
Эрлийн үеэр харуулын байрнаас баруун тийш 700 метрийн зайнаас ойн харуулын "Nokia" загварын гар утас, баруун хойд зүгт 200 метрийн зайнаас саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олжээ.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Г.Нацаг