Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус газрын даргын томилгоог хэлэлцжээ. Улмаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилсон байна. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байжээ. Харин одоо ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)