Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр дэх зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болжээ.
Учир нь шар усны үерийн улмаас Загастайн даваа хаагдаж, авто замын байгууламжаар зорчих боломжгүй, аюултай нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс уг давааны эвдэрсэн хэсгийг сэргээн засварлаж дуусах хүртэл давааны орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг хаажээ.
Сэтгэгдэл (2)