Монголын Хуульчдын холбооноос "MOCKTRIAL" шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тэмцээн эрүү, иргэн, захиргаа, арбитр гэсэн дөрвөн төрлөөр явагдах бөгөөд 13 их, дээд сургуулийн 33 баг оролцоно.
- Эрүүгийн хэргийн мэтгэлцээн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
- Иргэний хэргийн мэтгэлцээн Баянзүрх, Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд,
- Захиргааны хэргийн мэтгэлцээн Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд,
- Арбитрын хэргийн мэтгэлцээн МҮХАТ-ын дэргэдэх Монгол Олон Улсын ба Үндэсний арбитрын шүүхийн байранд тус тус явагдах юм байна.