Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, виз гаргаж өгнө гэх нэрээр бусдыг залилж байгааг анхааруулж, сэрэмжлүүлэг гаргажээ. Тиймээс бусдад иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байж, харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэхийг анхаарууллаа Түүнлчэн тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ