Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан”-нд Монгол улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр энэ сарын 04-ний өдрийн 16.35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 10 алба хаагч, хилийн 0287 дугаар ангийн 19 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал сумын Онон Балжийн тусгай хамгаалалттай газрын 7 хүн, орон нутгийн 22 иргэн, нийт 82 хүн, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна. Ойрын өдрүүдэд салхины хурд их байгааг нь хуурайшилтай бүсэд гал тархах нөхцөлийг улам нэмэгдүүлж байгаа аж.
Түүнчлэн Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруу урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ энэ сарын 03-ны өдрийн 17.45 цагт хээрийн түймэр гарчээ. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурманд оруулсан байна.
Тиймээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил газар гал гаргахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.