Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчин газар авч байгаатай холбогдуулан дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинетуудыг ирэх сарын 1-ныг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах шийдвэрлэжээ. Хэдийгээр томуу, томуу төст өвчний өвчлөл харьцангуй буурсан хэдий ч бага насны хүүхдийн өвчлөлийн тоо буураагүй аж. Тиймээс дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг энэ сарын 01-нээс ирэх сарын 01-ний өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэхээр болжээ.