НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх ням гарагт явагдана.
Иргэн та 2019 оны гуравдугаар сарын 1-ээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бямба гарагийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 70 сая төгрөг юм.