Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОЙМ: Улсын Их Хурал – Өнгөрсөн долоо хоногт

2019-4-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Г.Солтан, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо 2019 оны 04 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохиогдсон Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 140 дүгээр чуулганд оролцлоо.  http://www.parliament.mn/n/qbco

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын зэрэг 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг чөлөөлж, шинээр хүн томилох асуудал үүссэн тохиолдолд эл асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт гарын үсэг зурсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.04.08http://www.parliament.mn/n/qpco

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Катар Улсын Доха хотноо болсон Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулганы нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр үг хэлж, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны ээлжилт хуралд оролцов. 2019.04.09http://www.parliament.mn/n/qtco

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.04.09http://www.parliament.mn/n/qico

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. 2019.04.09 http://www.parliament.mn/n/q3co

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.04.09 http://www.parliament.mn/n/q7co

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны эхэнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэхийг дэмжлээ. Мөн өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгууллаа. 2019.04.09 http://www.parliament.mn/n/xbco

 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.04.09 http://www.parliament.mn/n/q7co

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбатыг ажлын хэсгийн ахлагчаар томиллоо. 2019.04.10 http://www.parliament.mn/n/xtco

Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны  хооронд хөгжиж ирсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээний үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриэла Куэвас, мөн зарим орны парламентын дэд тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийлээ. 2019.04.09 http://www.parliament.mn/n/xico

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Үндэсний аудитын газрын 2018 оны тайланг судалсны дараа 2019-2020 оны  сэдэв батлах асуудлыг хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг хойшлуулах, энэ асуудлаар тогтоолын төсөл бэлтгэж батлуулах Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив. Мөн уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасангаар ахлуулж, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо. Үргэлжлүүлэн Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг  хэлэлцэн дэмжив. Хуралдааны төгсгөлд "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсний дараа уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 2019.04.10 http://www.parliament.mn/n/x3co

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Стивен Мартин, Монгол Улсыг хариуцсан ажилтан Улви Ахундлу нарыг хүлээн авч уулзав. 2019.04.10 http://www.parliament.mn/n/obco

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцлөө. 2019.04.10 http://www.parliament.mn/n/opco

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.1.3, 28.1.4 дэх заалтыг үндэслэн тарах шийдвэр гаргасан болохыг уламжилсан юм. Ингээд хэлэлцэх асуудлын эхэнд бичигдсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. 2019.04.11 http://www.parliament.mn/n/tpco

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. 2019.04.11 http://www.parliament.mn/n/1fco

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв. 2019.04.11 http://www.parliament.mn/n/tjco

Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 09-ний өдрийн хуралдааны үеэр өөрийг нь тагнаж, чанасан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр албан бичгээр хариу өгсөн байна. 2019.04.11http://www.parliament.mn/n/tico

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргалаа. 2019.04.11 http://www.parliament.mn/n/t3co

 УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөл болон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2019-2022 оны хөтөлбөр”-ийг хэлэлцэв. 2019.04.11http://www.parliament.mn/n/1bco

 Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны нэгж байгууллага болон Байнгын хороодын хуралд оролцлоо. http://www.parliament.mn/n/1jco

 УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд Монголын парламентыг төлөөлөн оролцжээ. http://www.parliament.mn/n/ubco

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн батлав. Дараа нь  Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүний санаачилж,  2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.2019.04.12 http://www.parliament.mn/n/17co

 

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга) болон хамт батлагдсан хуулиудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. http://www.parliament.mn/n/1pco

 “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 15 дугаарын тойм http://www.parliament.mn/n/ufco

 УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, “Сео клуб”-ийн гишүүдтэй уулзав. Уулзалтад оролцсон бизнесийн төлөөлийнхөн батлан гаргасан хуулиудаа (тухайлбал Татварын багц хуулиуд) иргэд, бизнесийнхэнд ойлгуулах, сурталчлах ажлыг сайн хийж, гадаад дотоодод ямар нэгэн эргэлзээ, буруу ойлголт төрүүлэхгүй байхад анхаарах, УИХ-аас гаргаж буй шийдвэр, баталж буй хууль тогтоомжид бизнесийнхний саналыг авч, асуудлаа хамтарч ярьдаг болох саналыг дэвшүүлж байв. 2019.04.12 http://www.parliament.mn/n/ujco

 Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг хуулийн төслийн талаар намын бүлэг дээр сайтар нухацтай ярилцах шаардлагатай гэж үзэн, 5 хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. 2019.04.12 http://www.parliament.mn/n/upco

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    7 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    22 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    40 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    58 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    1 цаг 54 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    2 цаг 25 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    2 цаг 38 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    2 цаг 39 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    2 цаг 48 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    2 цаг 52 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    3 цаг 46 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    3 цаг 47 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    3 цаг 51 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    4 цаг 18 мин
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
    4 цаг 20 мин
  • Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
    4 цаг 41 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК