Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Шинжлэх ухааны академи, Үндэсний аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөл, Монголын зохиогчийн бүтээгчдийн нэгдсэн холбоо хамтран “Эрдмийн түлхүүр” шагналыг жил бүр уламжлал болгон олгодог.
Тэгвэл энэ жилийн “Эрдмийн түлхүүр”-ийн эзнээр "Шинэ Анагаах Ухаан" Их сургуулийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор, профeссор Б.Саранцэцэг тодорчээ.
Шагнал гардуулах ажиллагаанд Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Үндэсний аж үйлдвэрлэлтийн бодлогын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Шилдэг зохион бүтээгч С.Шагдаржав, ШУА-ийн Инновацийн хэлтсийн дарга Д.Батхуяг, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гадаад харилцааны менежер Х.Мөнхбаяр, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Одмандах нар оролцсон байна.