Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны А/53 тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх” удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, төвийн зургаан дүүрэгт “Явуулын үйлчилгээ”-г зохион байгуулж байна.
Нийгмийн даатгалын газраас долоо хоног бүр хуваарийн дагуу зах худалдааны төвүүдэд ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн 12 зах болон худалдааны төвүүдэд үйлчилгээ явуулжээ. Арга хэмжээний хүрээнд 2502 иргэд даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж болон хууль эрх зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн даатгалд хамруулах, сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэл, баталгаажуулалт хийж нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлжээ.