“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зуны урсгал засварын ажлыг жил бүрийн тавдугаар сарын 15-наас хийж эхэлнэ. Энэ жилийн хувьд засварын ажлын жилийн төлөвлөгөөт засвараас арай эрт эхэлсэн байна. Засварын ажлын хүрээнд орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагуудын халаалтыг албан ёсоор тавдугаар сарын 15-наас зогсоох юм байна.
Харин аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанаас өмнө халаалтаа зогсоох бол хүсэлтээ гаргаж болох аж.
Тус компани 2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд гэрээгээр 2,397 хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж байгаа аж.