Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас явган хүний дарах зам талбайг чөлөөлжээ. Тухайлбал, явган хүний зам аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12 , Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэй дүүрэгт тав, Хан-Уул дүүрэгт нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 нийт 41 байршил дахь төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж явган хүний зам талбайг гаргажээ.
Сэтгэгдэл (3)