“Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой хамтран ирэв бямба гаригт буюу тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг цэвэрлэгээнд 30 гаруй байгууллагын 10 мянга гаруй хүн оролцохоор нэрээ өгчээ. Эдгээр иргэдийг дөрвөн хэсэг болгож хуваарилж, бүсчилэн цэвэрлэгээг хийх аж.
I хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу),
II хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу/, III хэсэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу),
IV хэсэг Долоон буудлын эцсээс Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156.6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэх ажээ.