Увс аймгийн Түргэн сумын Суугийн аманд хаваржиж байсан айлын хүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тахлын сэжигтэй иргэнтийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээ эмчилгээ, шинжилгээ хийж эхэлсэн байна.
Өнөөдөр үдээс хойш аймгийн Онцгой комисс хуралдаж, хэсэгчлэн хөл хорио тогтоосон байна.
Улмаар маргаашнаас эхлэж 72 цагийн хугацаагаар Улаангомын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.
Урьдчилсан мэдээллээр тус дээрх иргэн үхсэн тарвага өвчсөн бололтой. Нийт иргэдийг анхаарал болгоомжтой, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.