ЦЕГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 100 орчим удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн баривчилжээ.
Тодруулбал, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг, 1991 онд төрсөн эмэгтэй С нь томоохон зах, худалдааны төвийн лангуу нь дээр ил тавьсан гар утас болон бусад эд зүйлсийг хулгайлдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Урьдчилсан байдлаар 100 орчим хулгайн гэмт хэргийн үйлдэл тогтоогдож одоогоор мөрдөн шалгаж байна.
Тэрбээр бусдаас хулгайлсан эд зүйлээ нөхрийнхөө нэрээр ломбарданд бага үнээр тавих эсвэл, захуудад худалдан борлуулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүнийг МБА-ныхан байцаах үеэр очиход бага насны хүүхэдтэйгээ хамт байсан юм. Цагдаагийн байгууллагын зүгээс хулгайд эд зүйлээ алдсан хохирогч нарын олж тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл (4)