Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн байгууллагуудын уялдааг нэмэгдүүлж хог хаягдлын менежментийг сайжруулна

2019-5-07
0
ЖИРГЭХ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох яамд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцуулан “Хог хаягдлын менежмент” үндэсний форумыг “Хаягдалгүй эдийн засаг руу шилжих гарц ба шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Тус форумыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулснаар хог хаягдлын асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдийг соён гэгээрүүлэх ажилд хамтран оролцох хэрэгтэй байна. БОАЖ-ын сайдын ажлыг аваад “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан иргэд, олон нийтийн ойлголтыг өөрчлөх, уриалан дуудсан аянуудыг зохион байгуулсан нь үр дүнд хүрсэн. Бид ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаар дамжуулж, гэр бүл цаашлаад нийгэмд байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг эхлүүлээд 1 жил болж байна. Мөн монголчуудын уламжлалт баяруудаар “Цэвэрхэн шинэлцгээе, Цэвэрхэн наадацгаая” аянуудыг зохион байгууллаа. Хог хаягдал үйлдвэрлэчихээд хариуцлага хүлээдэггүй компаниудыг хариуцлагажуулж, дахин боловсруулагчдыг дэмжих Эко төлбөрийн тухай хуулийг санаачилж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Манай улс газар нутаг том ч хүн ам цөөн улмаас хог хаягдлын дахин боловсруулалтын бизнес тогтвортой хөгжиж чадахгүй байна. Тиймээс улсын хог хаягдлын менежментэд санхүүжилтийн асуудал тулгараад байгаа юм. Улаан Чулуутын хогийн цэгийг өөрчилнө. Бид энэ тухай ерөнхий концепцээ боловсруулж, их хуралд өргөн барьсны дараагаар тогтвортой ажиллаж эхэлнэ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт 2030 он гэхэд хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан байдаг. Гэтэл нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал боловч ердөө 10 хүрэхгүй хувийг нь л дахин боловсруулж байна” хэмээсэн.

Манай улсад импортоор

  • архи, согтууруулах ундааны шил жилд дунджаар 87,390,691 ширхэг,
  • автомашин, өөрөө явагч хэрэгслийн дугуй 1,318,286 ширхэг,
  • аккумулятор 210,317 ширхэг,
  • ахуйн хэрэглээний зай хураагуур, батарей 6,459,757 ширхэг  орж ирдэг байна.

Аккумулятор, баттарей бол байгальд булж устгах аюултай хог хаягдлуудын нэг . Гэвч орон нутгийн захиргаанаас аюултай хог хаягдлыг булж устгах газар, талбай гаргаж өгдөггүйгээс болж эдгээр хог  ил задгай,  байгальд маш их хэмжээний хохирол үүсгэж байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэх ёстой гэдгийг хуралдааны үеэр төлөөлөгчид онцолж байсан юм.

“Хог хаягдлын менежмент” форумд  оролцогчид дараах байр суурыг илэрхийлж байна.

Та хэдий чинээ хог тарина төдий чинээ төлбөр төлнө 

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Биате Транкман “НҮБ болон манай төрөлжсөн агентлагууд Монгол Улсын хог хаягдлын менежментийг бодитоор сайжруулахад бүх талуудыг дэмжин ажиллахад бэлэн байна. Хог хаягдлыг бууруулж, дахин ашиглаж, боловсруулснаар бид бүхэн Монголын тал нутгийг ногоон, хотуудыг нь цэвэр, бүх нийтээр эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх болно.” хэмээн илтгэлдээ дурдсан юм.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Хог хаягдалтай холбоотой статистик баримтыг гаргахад бага зэрэг хүндрэлтэй . Учир нь орон нутаг бүрийн хог хаягдлын хэмжээ, санхүү зарцуулалт нь харилцан адилгүй, зөрүүтэй байгаа юм”

Хог хаягдлын тухай хуулийн 41.6 дахь заалтад “Айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцно” гэсэн байдаг. Энэ нь өрхийн гишүүдийн тоо харилцан адилгүй байдгаас болж шударга байх үүднээс тогтоосон хэмжээ бөгөөд танайх хэдий чинээ их хог хаягдал гаргана төдий чинээ их мөнгө төлнө гэсэн үг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригун “Хог хаягдлын тухай хуулийн 41.13 дахь заалтад Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно” гэж заасан байдаг. Гэтэл энэ хууль хэрэгждэггүй. Хэрэв энэ хуулийн заалтуудыг хэрэгжүүлээд явбал зарчмын хувьд хог хаягдлын хэмжээ багасна.

Монгол улсын хэмжээнд 2018 оны байдлаар хог хаягдал төвлөрүүлсэн 390 цэгт 3,4 сая тонн хог хаягдал байгаа бол, зориулалтын бус газарт 150 мянган тонн хаягдаж, 22 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн аж.

Форумын үеэр хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн төлөөлөл үзэсгэлэн гаргажээ. Тодруулбал нийлэг уутыг дахин боловсруулж худгийн доторлогоо, түлхүүрийн оосор, яндангийн хаалт хийдэг, жижиг хаягдал цаасыг дахин боловсруулж зузаан цаасан хайрцаг хийдэг үйлдвэр, барилгын хаягдал чулуу цемент зэргийг дахин боловсруулж битон,  зэрэг хогийг хэрхэн дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа талаараа олон нийтэд танилцуулж байсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 20 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    14 цаг 45 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    14 цаг 52 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 8 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    15 цаг 47 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    16 цаг 12 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 19 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 59 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 22 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 14 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 19 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    19 цаг 50 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 15 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 17 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    20 цаг 33 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    20 цаг 38 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    20 цаг 46 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 56 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    22 цаг 2 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК