Монгол хэл бичгийн шалгалт дахин өгсөн 3500 хүүхдээс 1000 орчим нь шалгалтад тэнцээгүй байна. Тодруулбал, их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтын босго оноог салбарын яамнаас 400 байхаар тогтоосон. Энэ жил нийт 18130 хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгснөөс үүнээс босго оноонд хүрээгүй 3500 гаруй шалгуулагч өнгөрсөн сарын 20-нд дахин шалгалт өгсөн юм. Харин үүнээс 1000 орчим хүүхэд шалгалтандаа тэнцээгүй байна.
Тэнцээгүй хүүхдүүд энэ жилдээ их дээд сургуульд элсэн орох боломжгүй юм. Харин бусад хичээлээр ЭЕШ өгөх боломжтой аж. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 2.5 жилдээ хүчин төгөлдөр байдаг юм байна. Элсэгчдийн хувьд эх хэлээрээ найруулан бичих чадвар сайжирсан боловч монгол бичгээр уншиж, бичих түвшин хагалтгүй байжээ.
Сэтгэгдэл (1)