зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хүүхдүүд "Баатар хот" Тулагийн төв талбайд алхаагүй шалтгаан

2019-5-08
0
ЖИРГЭХ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танд дайх нэг матаас байна. Матаас гэхээсээ төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй, эргэж буцсан шийдвэртэй холбоотой гэвэл илүү нийцэж мэднэ. Тэр нь ОХУ-ын талаас тавьсан санал Монгол, тэр дундаа таны бодлого зангидаж байгаа яамныхны тоймжиргүй үйлдлээс үүдэн бүдгэрч, бүр Аугаа их Эх орны дайны ялалтын 73 жилийн ойн хүрээнд "Баатар хот" Тулад зохион байгуулах баярын жагсаалд 60 хүний бүрэлдэхүүнтэй монгол хүүхдүүд оролцож чадахааргүй болжээ. Тула нь Аугаа их Эх орны дайны үеэр нацист Германы түрэмгийлэлд өртөж, ширүүн тулаанууд явагдсан хотуудын нэг бөгөөд дайны дараа "Баатар хот" цолоор шагнуулсан юм. Өөрсдийн хайхрамжгүй үйлдлээс ийм байдалд хүргэсэн холбогдох албаныхан тэдгээр хүүхдэд төсөв, мөнгөгүйн улмаас явуулж чадсангүй хэмээн амыг тагласан байх юм.

Төсөв мөнгөгүйдээ биш дан ганц Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнуудаас үүдсэн шалтгааныг нь одоо сийрүүлэн бичье. ОХУ-ын Ерөнхийлөгч Путины ивээл дор Юнармия гэж хөдөлгөөн байдаг. Хүүхдүүдийг багаас нь эрх оронч сэтгэлгээтэй болгох зорилго бүхий энэ хөдөлгөөний дарга нь Монголд сурч байсан нэгэн хурандаа байдаг аж.

Тэрээр маргааш дэлхий нийтийн анхаарлын төвд орох Ялалтын 73 жилийн ойн баяраар хуучин ЗХУ-д бүрэлдэхүүнд багтаж дэлхийн II дайнд оролцож асан улс орнуудын цэргийн сургуулийн хүүхдүүдийг "Баатар хот" Тулагийн төв талбайд хайрцаглаад алхуулах, ингэхдээ Монголын төлөөллийг оролцуулах талаар амбан захирагчтай ярилцсан нь дэмжлэг хүлээжээ . Цаг хугацааны хувьд өнгөрсөн оны намар. ОХУ-ын "Баатар хот" Тулагийн одоогийн амбан захирагч Алексей Дюмин гэж эрхэм ажилладаг. Өдгөө 45 настай, Воронежийн цэргийн сургууль төгссөн, дэслэгч генерал цолтой тэрээр В.Путиний комиссараар 15 жил ажилласан нэгэн.  Харин ОХУ-ын зэр зэвсгийн нөөц агуулах, цэргийн томоохон обьектууд байрладаг стратегийн гол төв "Баатар хот" Тулагийн амбан захирагчаар өнгөрсөн жил Ерөнхийлөгч В.Путины зарлигаар томилогдсон юм.

Орчин үеийн хүүхдүүд дэлхийн II дайны үед ЗХУ-д ямар улс орон тусламж үзүүлж байсан гэдгийг төдийлөн мэдэхгүй. Тиймээс хуучин ЗХУ-д багтдаг улс орон болон тэдэнд тусламж үзүүлж байсан Монгол Улсын цэргийн сургуулийн хүүхдүүдийг өөр хооронд танилцуулах нь энэ арга хэмжээний гол зорилго байжээ.

Манай цэргийн сургуульд сурч байгаа монгол хүүхдүүд ч баатар хот гэж ямар хот байдаг, хэрхэн байлдсан тухай мэдэх, эргээд эх орноо сурталчлах боломжийг нээх бүрэн боломжтой байсан аж.

Ингээд манай төвшинд хэд хэдэн шатандаа яриа хэлэлцээ хийж ажил нь ч урагштай явж байж. Гэтэл Батлан хамгаалах яаманд хийсэн халаа сэлгээний хүрээнд энэ ажил нурсан бололтой. Уг нь Батлан хамгаалах их сургуулийн харьяа Тэжүүмин Өрлөг сургуулийн удирдлагууд тухайн үед энэ ажлыг нааштайгаар хүлээн авч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан байна.

ОХУ-ын талаас тавьсан санал маш ойлгомжтой. Монголчуудыг "Баатар хот" Тулад очих асуудлаа өөрсдөө зохицуулахыг хүсч, үлдсэн бүх зардлыг нь тэд 100 хувь даахаа илэрхийлсэн байна. ОХУ-ын Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга В.А.Никонов хүртэл энэ асуудлыг дэмжиж өөрийн талаас бүх зардлыг нь даахаа илэрхийлжээ.

Түүний хувьд ийм шийдвэр гаргах болсон нь шалтгаантай юм билээ. Учир нь, ЗХУ-ын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, ЗХУ-аас БНМАУ-д Элчин сайдын албыг хашиж байсан Вячеслав Михайлович Молотов түүний өвөө нь.  Тиймээс өвөөгийнхөө ажиллаж байсан улсын хүүхдүүдийг Тулад, баатар хотод байрлах бүх талын зардлыг нь даахаа илэрхийлсэн нь тэр.

Харамсалтай нь, хайрцагт орж явах 48, туг барих гурав, сэлгээний гурав нийт 54 хүүхэд, офицер, эмч нараас бүрдсэн 60 хүнийг явуулахаар тохирсон ажил нэг л өдөр зогсжээ, салбарын яамны төвшинд. Бүр жагсаалд оролцох хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт хүртэл явуулж эхэлсэн байхад шүү.

Уг нь ОХУ, Монголын хувь нийлүүлсэн УБТЗ-ынханд хоёр вагон гаргаж өгөх хүсэлтийг манай талаас гаргасан байна. Ингэхдээ Батлан хамгаалах яамнаас асуудлыг судалж үзнэ үү гэсэн албан бичиг хүргүүлэхэд болох байжээ. ОХУ-ын талаас ч УБТЗ-ынханд холбогдох саналаа хүргүүлэхээ илэрхийлсэн байна. Гэтэл тийм, ийм тушаал хэрэгтэй гэсээр байгаад хүүхдүүд "Баатар хот" Тулаг зорих ямар ч боломжгүй болжээ. Тэдгээр тушаалыг нь хүлээх зуураа хүүхдүүдийнхээ нэрийг урьдчилаад явуулах санал гаргасан ч амжилт олоогүй байна. Хамгийн хачирхалтай нь, салбарын яамны Гадаад харилцааны дарга нь “Энэ хэдэн хүүхдүүдээ явуулж байхаар курсантуудаа сургая” гэж хэлсэн байх юм.

Ялалтын баяраар "Баатар хот" Тулад Монголын төлөөлөл болсон хүүхдүүдийг оролцуулах, түүгээр нь дамжуулан эх орноо, адаглаад Монгол Улсын батлан хамгаалах салбарыг сурталчлахаас илүүтэй курсантуудаа үнэ төлбөргүй сургах нь тэр даргад хамаатай байсан нь энэ бололтой.  Болсон явдал ердөө л энэ. Баатар Тулагийн төв талбайд бусад улсын цэргийн сургуулийн хүүхдүүдтэй хамт жагсах Тэмүүжин Өрлөгийн сурагчдын хүсэл ийн унтарчээ.

Бүхэл бүтэн улсынх нь өмнөөс бүх зардлыг хариуцахаа илэрхийлж, бодлого гаргах төвшний хүн бүр нь дэмжиж байр сууриа илэрхийлсэн байхад ганцхан яамны газрын дарга, ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс ийм байдалд хүрсэн нь дэндүү хачирхалтай бас эмгэнэлтэй биш гэж үү.

Хэрвээ Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд нь элдэв бичиг, цаас шаардаагүй, холбогдох арга хэмжээг авсан бол Тэмүүжин Өрлөг сургуулийнхан "Баатар хот" Тулагийн төв талбайд бусад орны хүүхдүүдийн хамт алхаж, жагсах байв.

Гэвч "Баатар хот" Тулагийн амбан захирагч Алексей Дюмин, ОХУ-ын Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга В.А.Никонов нар бүрэн дэмжихээ илэрхийлсэн санал ийнхүү салбарын яамны төвшинд гацаанд орж, улмаар хоосон хоцорсон нь энэ.  УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нэгэн зүйлийг хэлсэн байдаг. “Би танд нэг зүйлийг аминчлан хэлье” хэмээгээд эхэлсэн тэрээр “Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний төвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засч залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой гэж би бодож байна” гэж байв. Гэвч хоёр жилийн өмнө УИХ-ын даргад аминчлан захьсан В.И.Матвиенко даргын үг ийм байдалтай ажил хэрэг болж байна.

С.Гандөл/2018 он/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (64.119.19.93)
    Түвд Баттулгын ажил байх
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.180.202)
    Энэ асуудал чинь Монгол улсын гадаад дахь нэр хүндний асуудал, Монгол улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Монгол Улсын ерөнхийлөгчөө та энэ асуудлыг арай өөрийнхөө анхаарлын гадна орхисон юм биш биз, Тэр арга хэмжээг зохион байгуулаагүй албан тушаалтанг ( юун гадаад бодлого хариуцах вэ? Ийм чухал ойн баярыг болиулж байгаа нь ажиллах чадваргүй тэр болой) шууд ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Хамгийн гол ажлыг зогсоосон учир.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.72.242.139)
    Ийм үед зориуд явуулахгүй байх юмандаа байсан байна.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Хятад вакцин (203.91.115.39)
    Өмхий хятадын эрлийзүүдийн хийж байгаа ажил.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • MNG (66.181.161.14)
    Ta nar iimshdee pyzda
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.63)
    Муу хөгийн новшийн гоожуурууд,
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • иргэн (139.5.219.59)
    Хоёр жилиын ѳмнѳ байсан ѳнѳѳ УИХ-н дарга нь М.Энхболд биздээ?!
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (211.36.149.31)
    ёстой нэг идэж уухаас өөршид байхгүй лалрын дарганцаруудыгбүндийг нь хөөгөөд явуулах юмсан писдаааааааааа. нэг олигтой юм дуулдахгүй лалрууд юмаа
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Курсант (80.43.84.167)
    Эх орноосоо урвагч
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • oyun (202.126.88.43)
    ayaa ayaa ajlaa hiij chadahgui darga nariig yah be kk
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.180.60)
    угаасаа манай монголын яамны үнэн нүүр царай нь энэ дээ Эх оронч үзэл суухгүй байх нь аргагүй дээ
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • өбхz (202.9.42.144)
    Энэ цүнх баригчииг шоронд хииж шонд дүүжил
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Р ъвр (203.91.115.43)
    БХЯ ТНБД 60 ТЭРБУМИЙН БАТБИЛЭГ БАЙГАА ЦАГТ АЖИЛ НЬ ЯВАХГҮЙ ЭЭ. ОНЦГОЙГ САМАРСАН НӨХӨР БХЯ ЫГ САМАРЧ ДУУСАХААС ӨМНӨ ЯВУУЛААЧЭЭ ХҮРЭЛСҮХЭЭ
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Зөв шүү Батбилэг гээчээ БХЯ- с зайлуулж үзээч.
      2019 оны 05 сарын 08
  • Р ъвр (203.91.115.43)
    БХЯ ТНБД 60 ТЭРБУМИЙН БАТБИЛЭГ БАЙГАА ЦАГТ АЖИЛ НЬ ЯВАХГҮЙ ЭЭ. ОНЦГОЙГ САМАРСАН НӨХӨР БХЯ ЫГ САМАРЧ ДУУСАХААС ӨМНӨ ЯВУУЛААЧЭЭ ХҮРЭЛСҮХЭЭ
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 19 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 19 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 42 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 10 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК