Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын Тайланд дахь Зэвсэгт хүчний анагаахын шинжлэх ухааны хүрээлэн, Жорж Масоны их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Vector mapping of ticks and tick-borne pathogens of Mongolia” төслийн хүрээнд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгаа хийжээ. Судалгааг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Увс аймгийн зарим нутаг дэвсгэрийг хамруулан хийж гүйцэтгэсэн байна.
Уг төсөл нь таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол оронд тархсан хачгийн тархалт тогтоох болон хачгаар дамжих халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээг молекул биологийн аргаар нарийвчлан судлах юм байна.