Оны эхэнд 29.7 сая эх мал тоологдсон бөгөөд үүнээс 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна.
Тавдугаар сарын 9-ны өдрийн байдлаар оны эхний нийт эх малын 66 хувь буюу 19 сая 694.8 мянган хээлтэгч төллөж 19 сая 120.7 мянган төл бойжиж байгаа аж. Төл бойжилт 96.8 хувьтай байна.
Түүнчлэн том малын зүй бусын хорогдол 469.1 мянга болж оны эхний нийт малын 0.71 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын гурваас илүү хувийг эзэлж байна.