Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Азийн сангийн дэмжлэгээр төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд “МИАТ” ТӨХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Шивээ овоо” ХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Төв АЗЗА” ТБХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөрөнгийн бирж” ХК-уудад компанийн засаглалын үнэлгээг хийхээр болжээ.
Ингэхдээ хувьцаа эзэмшигчдийн эрхийн хамгаалалт, хувьцаа эзэмшигчдийн хурал, мэдээллийн ил тод байдал, ТУЗ-ийн үйл ажилагаа, дотоод хяналт, гүйцэтгэх захирлын удирдлагын үйл ажиллагаа, сонирхлын зөрчил, их хэмжээний хэлцэл гэсэн долоон дэд сэдвийн хүрээнд үнэлэх аж.
Сэтгэгдэл (3)