Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чепурной Станислав Владимирович, сайдын зөвлөх Мрочек Валерий Геннадьевич, “Могилевлифтмаш” ХК-ийн гадаад борлуулалтын албаны дарга Логвинов Михаил Александрович зэрэг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ирэх зургадугаар сард хоёр улсын Засгийн газрын хоорондын "Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит V хуралдаан" болно. Энэ үеэр Улаанбаатар хотод нэн шаардлагтай байгаа нийтийн зориулалтай орон сууцны 174 цахилгаан шатыг шинэчлэх, өмнө нийлүүлэгдсэн 250 цахилгаан шатны ашиглалт үйлчилгээ, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, цаашид хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийх засварын үйлчилгээний төв байгуулах зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.