Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж байна.
Хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэхээр гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэжээ. Мөн хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулахаар болсон байна.
Өргөтгөсөн худалдааны үеэр нэг кг үхрийн махны үнэ 7200 төгрөг, хонины мах 6000 төгрөг, ямааны мах 5500 төгрөгөөр тус тус худалдаалагдах юм. Нөөцийн мах худалдаалах байршлуудыг танилцуулъя.
- Сонгинохайрхан дүүрэг- Баянхошууны эцэс, Толгойтын эцэс, Содон хороолол,
- Хан–Уул дүүрэг- Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд, Яармагийн хуучин эцэс,
- Сүхбаатар дүүрэг- Хангай хороолол,
- Баянгол дүүрэг- 25 дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай,
- Баянзүрх дүүрэг- Жуковын талбай,
- Чингэлтэй дүүрэг- Бөмбөгөр худалдааны төв, Хайлаастын эцэс