Энэ сарын 18-ны өдөр буюу энэ ням гарагт дөрөвдүгээр сарын НӨАТ-ын сугалааны тохирол явагдана. Иймд иргэд дөрөвдугаар сарын 1-ээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа маргааш өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 80 сая төгрөг байх юм.