Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах сүлжээ системийг дэлхий даяар нэвтрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон юм.
Азийн урлагийн их наадам зохион байгуулах хорооноос ирэх зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байна.