Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур орчны шинжилггээний газраас анхааруулж байна.
Тодруулбал, өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.