Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээллийн технологийн “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд сар бүр төлбөргүй зохион байгуулагддаг компьютерийн үндсэн хэрэглээний сургалт эхэллээ.
Энэ оны байдлаар тус сургалтад 861 иргэн бүртгүүлснээс 110 иргэнийг хамруулж, 62 иргэн амжилттай дүүргэсэн байна.
Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаанд үргэлжилдэг бөгөөд энэ удаагийн сургалтад нийт 33 суралцагч хамрагджээ. Түүнчлэн дээрх сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 7012-2999 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх аж.