Дорноговь аймаг 2018 оны шилдэгээр тодорчээ.
Тодруулбал, энэ сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ажил үйлс, бүтээн байгуулалтаараа тэргүүлсэн аймгийг тодруулжээ.
Өнгөрсөн онд тус аймгийн хүн ам 70 мянгад хүрч, өрсөлдөх чадвараа ахиулан дөрөвдүгээрт бичигджээ. Мөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 320 тэрбум болж, өмнөх оныхоос 23 хувиар өссөн байна. Түүнчлэн 2600 гаруй иргэн ажлын байртай болж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц томоохон төслүүдийг амжилттай эхлүүлсэн байна.
Засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг жил бүр шалгаруулдаг. Өмнөх жилийн байдлаар Өмнөговь, Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг зэрэг аймгууд шалгарч байжээ.